Дэлгэрэнгүй

Компанийн хэрэгжүүлсэн төслүүдээс: Тэрэлж дэх “Red Rock Resort” цогцолбор төвийн барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай ажилласан.

Бидний баримталдаг үндсэн гол зарчим бол хэрэглэгч,  захиалагчийнхаа итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр тэдний ая тохитой амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн  улмаар аливаа асуудлыг иж бүрэн  цогцоор нь шийдэх явдал юм Энд “Санзай хотхон”, “Үндэсний төв паркийн шинэчлэл”,  “Голомт хотхон”, “Зүүн Хүрээ Хотхон”, “Red Rock Resort” зэрэг олон барилга байгууламжийг нэрлэж болох юм. Компаний ажиллагсадын 80 хувь нь мэргэжлийн өндөр зэрэгтэй инженер, техникийн ажилтнууд, зөвлөх болон мэргэшсэн, ахлах инженерүүд байгаа бөгөөд ажиллагсадын  дундаж нас 30-45 байна. Ер нь тус хамт олны ажлын үзүүлэлт, бүтээмж өндөр байгаа нь ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болсон чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлсэнд оршиж байдаг билээ. Манай  компани ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд ч  ихээхэн анхаарч олон хэлбэрийн ажил зохион байгуулсаар ирлээ.