Манай байгууллагын сайтад хандаж буй та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Бодь Пропертийз ХХК анх 1997 онд байгуулагдан үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын ажлын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг иж бүрнээр гүйцэтгэгч төслийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш даруй 20 жил болж байна. Манай компани байгуулагдсан цаг үеэсээ эхлэн улс, эх орныхоо болон нийслэл Улаанбаатар хотынхоо их бүтээн байгуулалт,хөрөнгө оруулалт, тохижилтын ажилд идэвхитэй оролцон бүтээлчээр хөдөлмөрлөснөөр холбогдох дээд шатны байгууллагуудаас шалгаруулсан тухайн жилүүдийнхээ шилдэгүүдийн номинацид удаа дараа шалгарч өргөмжлөл, батламж хүртэж байлаа. Энэ нь бид үйлчилгээний чанарыг эрхэмлэн сүүлийн үеийн техник, технологий ашиглан захиалагч, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн олон талт үйл ажиллагаа явуулан улмаар харилцагч байгууллагуудынхаа итгэлийг хүлээн үр бүтээлтэй хамтран ажиллаж байсны нэг илрэл гэж үздэг юм. Түүнчлэн ажил мэргэжилдээ гаршсан чадварлаг баг бүрэлдэхүүнтэй ажиллан улмаар тэднийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлж ур чадварыг сайжруулахад анхааран хөдөлмөрлөх урам зоригийг дээшлүүлэх талаар багагүй ажил хийж ирлээ. Товчоор хэлэхэд өнгөрсөн 20 жил гэдэг бол бидний хувьд: Шилдэг бүтээн байгуулалт, шинэлэг загвар дизайн, хамтын ажиллагаа, хамгийн сүүлийн үеийн техник, технологи, иж бүрэн, цогц, чанартай үйлчилгээ, итгэлцэл ойлголцлолын шалгуур болсон он жилүүд байлаа.
Бид жил бүр тэргүүний хүмүүсээ хийсэн ажлынх нь үр дүнгээр шалгаруулж гадаад, дотоодод амраах, материаллаг урамшуулал олгох , цалин хөлсийг нь нэмэгдүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хийж ирсэн билээ. Ингээд компаний 23 жилийн ойг тохиолдуулан харилцагч, түншлэгч байгууллагууд болон компаний бүтээлч хамт олондоо мэндчилгээ дэвшүүлж байна.
Бодь Пропертийз ХХК-н Гүйцэтгэх Захирал