Компанийн хэрэгжүүлсэн төслүүдээс: Тэрэлж дэх “Red Rock Resort” цогцолбор төвийн барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай ажилласан.
Бодь Пропертийз ХХК анх 1997 онд үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын ажлын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг иж бүрнээр гүйцэтгэгч төслийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 20 жил болж байна..
Байгуулагдсанаас хойш барилгын салбарт болон цаашлаад улс, эх орон нийслэл, хотын их бүтээн байгуулалтад оролцон хотын өнгө төрхийг сайжруулан орчин үеийн шийдэл бүхий барилга, байгууламжийг цогцлоон барихад өөрийн бодитой хувь нэмэр оруулсан олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээр тухайн жил болгоныхоо шилдэг бүтээн байгуулалт, шилдэг орон сууц, шилдэг барилга, шилдэг интерьер, шилдэг дотоодын хөрөнгө оруулагч компаниар шалгарч байсан билээ. Түүнчлэн чанарын асуудалд онцгойлон анхаарч ажилласнаар хэрэгжүүлсэн төсөл, хийсэн ажил бүхнээ чанарын өндөр үнэлгээтэй гүйцэтгэснээрээ бид бахархдаг юм. Манай компани хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн орчин үеийн загвар дизайнтай барилгын зураг, төсөл хийх, нэгэнт батлагдсан зураг төслийн хүрээнд сүүлийн үеийн техник, технологи ашиглан барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд төлөвлөсөн цаг хугацаандаа барьж гүйцэтгэх, хамтран ажилласан байгууллагуудынхаа итгэлийг хүлээх, ажлын явц гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зэрэгт анхаарч ажиллаж ирсэн бөгөөд энэ нь хэрэгжүүлсэн төсөл бүрдээ тухайн үеийнхээ хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж шилдэг архитектурын шийдэл бүхий орон сууц, оффисийн барилга барьсан анхдагч байж чадсан бөгөөд эдгээрийнхээ үр дүнд хэрэглэгчдийнхээ дунд нэр хүнд ч өндөр байдагт манай хамт олон сэтгэл хангалуун байдаг билээ.