Дэлгэрэнгүй

Санзай хотхон


“САНЗАЙ ХОТХОН” АМИНЫ ОРОН СУУЦНЫ  ХОРООЛОЛ ТӨСЛИЙГ 2008-2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН


Хотын төвөөс 29 км зайд байрлах Санзай хотхон амины орон сууцны хороолол нь эрүүл цэнгэг агаарт их хотын дуу чимээ, утаа униар, тоос шорооноос хол, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн Санзайн аманд  байрлах ба өөрийн эзэмшил газар бүхий 3 төрлийн хаус, 2 төрлийн таунхаус-д жилийн дөрвөн улиралд амьдрах боломжийг нийт 78 айлд олгож байгаагаараа онцлогтой.

Европын уулархаг газар нутгуудад ихэвчлэн тааралддаг өнгө аясыг хадгалсан, санзай орчмын  газар нутгийн онцлогт тохирсон өвөрмөц архитектурын шийдэлтэйгээр санзай хотхоны зураг төслийн ажлыг Италийн Финенко компани хийж гүйцэтгэсэн.  


Тохижилт, үйлчилгээ, Дэд бүтэц
Спорт тоглоомын талбай
Хөл бөмбөгийн талбай- Дэлхийн стандартад нийцсэн стандарт гэрэлтүүлэг, хиймэл зүлгэн хучилт, 150 үзэгчийн суудал, гүйлтийн замтай.
теннис, Сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайнууд
спортын талбайн хучилтыг Олон Улсын стандартад нийцсэн материал, технологиор байгуулсан нь Монголдоо анхны гэсэн тодотголыг авч байгаа.
Мөсөн гулгуурын талбай-Өвлийн цагт мини хоккей тоглох, тэшүүрээр гулгах бол зундаа дугуйт тэшүүрээр гулгана.    
Хүүхдийн тоглоомын талбайд 10 төрлийн тоглоом суурилуулахдаа хүүхэд багачуудын аюулгүй тоглох нөхцлийг тооцоолон хийгдсэн. 
Амралт, зугаалгын талбай - сандал, сүүдрэвч, явган хүний зам болон Монголд анхны дугуйн зам зэргийг багтаасан гудамжийг байгуулсан.
Фитнесийн талбай - Эрүүл цэнгэг агаарт, горхины хоржигнох чимээнд биеийн алжаал, чилээгээ гаргах, эрчимтэй хөдөлгөөнтэй амьдралаар амьдрах нөхцлийг бүрдүүлсэн.

Инженерийн байгууламж 
Сантехник - нэгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээ, 110 метрийн гүний худаг, 90 тоннын нөөцийн цэвэр усан сан, хоногт 90м3 бохир усыг бүрэн цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжтай.
Холбоо дохиолол, цахилгаан - Айл бүрт өндөр хурдны шилэн кабельтай интернэт, суурин телефон утас,  100 суваг бүхий Univsion IPTV кабелийн телевиз, домофон систем, галын, хулгайн, гэнэтийн халдлагын нэгдсэн дохиололтой. 
Тохижилт- Айл болгоны үүдэнд хүрсэн асфальтан зам, орчны зүлэгжилт, ногоон байгууламж, гудамжны гэрэлтүүлгүүд. 
Ашиглалт, үйлчилгээ
Клуб хаус- Дүнзэн байшингийн дэлхийд тэргүүлэгч Хонка брэндийн Финланд модоор хийсэн клуб хаусыг оршин суугчдынхаа зэрэг зиндаанд тохируулан барьж тохижуулсан. Та хотхоны оршин суугч биш байсан ч тохь тухтай клуб хаусаар үйлчлүүлж болно. 
Ашиглалт, үйлчилгээний компани- “Санзай төв” ХХК нь жилийн 4 улиралд хотхоны цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хариуцаж, оршин суугчдынхаа тав тухыг хангасан хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлнэ.
Харуул хамгаалалт- Үзэсгэлэнт байгаль, эрүүл агаарт сэтгэл амар  амгалан, айх аюулгүй амьдрах боломжийг харуул хамгаалалтын мэргэжсэн баг олгоно. Айл бүрт суурилуулсан хулгайн, гэнэтийн халдлагын, галын түгшүүрийн дохиолол нь нэгдсэн хяналтын системд хэдхэн секундын дотор мэдээллийг дамжуулна.  

smileysmileysmiley